Хөлбөмбөгийн түүхэнд дэх хамгийн том наймааг хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-05 17:11:17
Yesukheitumur Tumurbaatar

ЛИСБОН. /CNN/. Испанийн Атлетико Мадрид клуб Португалийн хөлбөмбөгчин, хагас хамгаалагч 19 настай Жуан Фелишийг 142 сая ам.доллараар худалдаж авснаар хөлбөмбөгийн түүхэнд дөрөвдүгээрт бичигдэх хамгийн үнэтэй солилцоог хийжээ.


Тэрбээр Португалийн Бенфика клубт эхний улирлын тоглолтдоо 15 гоол оруулж, мөн Европын хөлбөмбөгийн түүхэнд анх удаа өсвөр насандаа хет-трик хийсэн тоглогчоор бүртгэгдсэн байна. 


Үүний зэрэгцээ хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогчоор Бразилын хөлбөмбөгчин Неймар, Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе, Бразилын хөлбөмбөгчин Филиппе Коутиньо нар бичигдэж байна.


Холбоотой мэдээ