Чандмань сумын малчид тэжээлийн ургамал тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-03 10:46:50

Ховд /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улсын Парламентын дарга Марина Караббиогоор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Чандмань суманд ажиллав.

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын холбоо, Хас банк хамтран “Ногоон бэлчээр” хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Чандмань суманд  хэрэгжүүлж байгаа юм.  Тус ажлын хэсгийнхэн энэ ажлын явц, үр дүнтэй танилцлаа. 

Бэлчээрийн зүй зохистой, тогтвортой ашиглалтыг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ногоон бэлчээр” хөтөлбөрт Чандмань сумын 90 гаруй малчин өрх хамрагдаж, 7-17 сая төгрөгийн зээлийг жилийн нэг хувийн хүүтэй авчээ.

Зээлд хамрагдсан эдгээр малчид мал аж ахуйн гаралтай түүхий эд ашиглан  гар урлал, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулж өрхийн үйлдвэрлэл эрхлэх замаар орлогоо нэмэгдүүлж байна. Мөн малчид хэсэг бүлгээр нэгдэн бэлчээрийн газрыг зөв зохистой ашиглаж, улмаар  тэжээлийн ургамал тариалжээ.




 

Холбоотой мэдээ