“Эрдэнэт хотын иргэн” хүндэт тэмдгээр гурван иргэнийг шагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-02 16:35:46
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн есдүгээр хуралдаанаар Эрдэнэт хотын түүхэн хөгжил, бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулсан гурван иргэнийг “Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ээр шагнах шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Д.Тогооч, Ч.Чилхаасүрэн, С.Самбуудагва нарыг “Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ээр шалгаруулж, шагналыг улсын баяр наадмаар гардуулахаар боллоо. Уг  шагналыг нэг сая төгрөг дагалддаг ажээ. 

Холбоотой мэдээ