"Аж ахуйн нэгж, байгууллага"-ын тооллого зохион байгуулах бэлтгэл хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-01 15:05:52

"Аж ахуйн нэгж, байгууллага"-ын тооллогын бэлтгэл хангах ажлын хүрээнд 3 сарын 30-нд Төв аймгийн Зуунмодод сургалт зохион байгууллаа.

Төв аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг сумдын тоологч, шалгагч нарт мэдлэг, арга зүй олгох зорилгоор эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалт, онлайн программ,тооллогын газрын зураг төлөвлөлт, тоологч, шалгагчийн үүрэг, баримтлах зарчим зэрэг сэдвийн хүрээнд  илтгэл тавьсан байна.

УБСГ-ын УБХ-ийн дарга С.Ундрахбаярын хэлснээр дээрх ажилд хамрагдаагүй бол нэгдүгээр улирлын тайлан мэдээгээ Татварын байгууллагад тушаах боломжгүй болно. Ингэснээр хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцох эрсэлтэй гэв. Мөн анхны үйл ажиллагааны чиглэл, өөрчлөгдсөн бол одоо эрхэлж буй чиглэлээ бичихийг сануулаа.

Далд эдийн засгийг ил болгох, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ач холбогдол бүхий уг ажлыг Монгол Улсын Статистикийн хуулийн дагуу таван жилд нэг удаа зохиодог бөгөөд сүүлийн тооллогоор тус аймаг 1320 гаруй аж ахуйн нэгж тоолжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ