Аймгийн Засаг дарга Мөнххайрхан суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-27 16:15:58

Ховд /МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Мөнххайрхан суманд ажиллав.

Тэрбээр тус сумын Засаг дарга Б.Батболдтой хамтран Мөнххайрхан сумын төвөөс 35 км зайд орших "Баян сайр" гэх газарт зусч буй Борт багийн малчидтай уулзжээ.

Уулзалтын хүрээнд аймаг орон нутгийн цаг үеийн ажил, цаашдын зорилго, зорилтын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонслоо.

Малчдын зүгээс малын гаралтай түүхий эд, тэр дундаа ноос, ноолуурын үнийг тогтвортой болгох, малыг эрүүлжүүлэх асуудалд анхаарах, сум орон нутагт бүтээн байгуулалтын ажил хийж буй компани, аж ахуйн нэгжүүд туслах ажилтнаа тухайн орон нутгаас авах  замаар түр ажлын байр бий болгох  зэрэг  нэлээд санал хэлжээ. 

Малчдыг дэмжих, улмаар ажилтай, орлоготой болгох нэг чухал алхам бол малжуулах явдал юм. Энэ онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хөдөөгийн 12 сумын малчин өрхөд 230 сая төгрөгөөр 4460 толгой мал худалдан авч өгч малжуулсан байна. Үүнд Мөнххайрхан сумын 5 малчин хамрагджээ.


 











Холбоотой мэдээ