“Монгол базальт” ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-25 21:59:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр буюу зургадугаар сарын 25-ны өдөр  I, II, III ангиллын 31 ХК-ийн 109.951.052 төгрөгийн үнийн дүн бүхий 546.821 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 20 ХК-ийн хувьцааны ханш өсч, 8 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүннү менежмент" болон Мик холдинг ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нийслэл өргөө" болон "Ариг гал" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.27 хувиар өсч, 20043.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.506.134.787.969 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Харин өчигдөр буюу зургадугаар сарын 24-нд Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 176.215.336  төгрөгийн үнийн дүн бүхий 1.097.026 ширхэг хувьцааг арилжсан юм.  Энэ өдөр 14 ХК-ийн хувьцааны ханш өсч, 6 компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Е-Моние" болон "Хүннү менежмент" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би ди сек" болон "Сүү" ХК (SUU-2.55%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.23 хувиар буурч, 19791.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.467.625.415.153 төгрөг болсон байв. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Энэ дашрамд мэдээлэхэд, “Монгол Базальт” ХК нь ТУЗ-ийн энэ оны гуравдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор 2018 оны цэвэр ашгийн 86 хувь буюу нэгж хувьцаанд 3 төгрөг 30 мөнгөний ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн. Тус компанийн ТУЗ-ийн энэ оны зургадугаар сарын 5-ны өдрийн 5 тоот тогтоолын дагуу ногдол ашиг тарах хугацааг урагшуулж зургадугаар сарын 24-ний өдөр “ҮЦТХТ” ТӨХХК дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан байна. 

Холбоотой мэдээ