Европын наадамд ОХУ медалийн тоогоор тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-24 15:30:08

МОСКВА. /РИА Новости/. Өнгөрсөн ням гарагт Оросын тамирчид Европын наадмаас 10 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль авжээ.


Акробатын дасгалын хосолсон төрөл, уран сайхны гимнастик, уртын харайлт, самбо, буудлага зэрэг төрөлд Оросын тамирчид алтан медаль хүртсэн байна.


Оросын баг, тамирчид нийт 19 алт, 10 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэнээр энэ наадамд медалийн тоогоор тэргүүлж байгаа бол Беларусийн баг 10 алт, 9 мөнгө, 15 хүрэл медаль хүртсэнээр хоёрдугаарт бичигдэж байгаа аж. Харин Украин 5 алт, 6 мөнгө, 6 хүрэл медальтайгаар гуравдугаарт тэмдэглэгджээ. 

Холбоотой мэдээ