Индонезын эрэгт хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-06-24 14:45:17

НЬЮ-ЙОРК. /TASS/. Даваа гарагт Индонезын Ямдена арлын эрэг хавьд 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн алба мэдээлэв.


Газар хөдлөлтийн төв нь Ямдена арлын Саумлаки хотоос баруун хойд зүгт 228 км зайтай газар 208 км-ын гүнд байжээ.


Байгалийн гамшгийн улмаас хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл одоогоор байхгүй байгаа бөгөөд цунамийн түгшүүр зарлаагүй байна.


Холбоотой мэдээ