"Хайртай" төслийг Хэнтий аймгаас эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-06-24 13:40:25

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” төслийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, эзэн Чингис хааны өлгий нутгаас эхлүүлэхээр боллоо.

Тус төслийг Хурд хамтлагаас санаачлан, Хэнтий аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна. Төслийн хүрээнд албан ёсны хөтөлбөр гарсан бөгөөд  ирэх 26-ны өдөр Чингис хотод болох юм. Тодруулбал, эл өдөр Хуулийн байгууллагынхны дунд  “Эр хүний ноён нуруу” сэдэвт уулзалт, дунд ахлах ангийн сурагчид, залуучуудын дунд  “Хөвгүүдийн уулзалт”, эцэг, эхчүүдэд “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан” сургалтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Мөн өдрийн орой нь “Эх орны хийморь” цэнгүүн Хурд хамтлагийн тоглолт Чингисийн талбайд үнэ төлбөргүй болох аж.

Холбоотой мэдээ