Сүхбаатар аймагт энэ сард Улаан бурхан өвчний 13 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 17:15:35

Улаан бурхан өвчиний дэгдэлт өнгөрсөн жил улсын хэмжээнд өндөр байсан. Энэ жилийн хувьд Сүхбаатар аймгийн хэмжээнд 3-р сарын 2-ноос эхлэн дээрх өвчний 13 тохиолдол шинээр бүртгэгдээд байна.

Сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдийг улаан бурханы урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан. Өнөөдрийн байдлаар халдвартын тасагт 4 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ер нь 12-оос дээш насныхан илүү өвчилдөг байна.

Улаан бурхан өвчин өвөл хаврын улиралд ихэсдэг, 8-10 жилийн давтамжтайгаар дэгдэлт үүсдэг гэнэ. Хүүхдийг 9 сартай, 2 настайд нь Улаан бурханы дархлаажуулалтад хамруулах ёстой. Дээрээс нь илчлэг сайтай хоол хүнс хэрэглэн, биеийн дархлаагаа дэмжиж байхыг АНЭ-ийн Халдвартын тасгийн эрхлэгч Ж.Мөнхгэрэл ард иргэдэд зөвлөж байна.

Монгол Улс 2012 онд Улаан бурханы өвчлөлгүй улс гэдгээ зарласан ч өнгөрсөн жилээс эхлэн гарах болсон байна. Дээрх өвчин гарах болсон шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байгаа ч нийт хүн амын дархлаа муудсанаас гол шалтгаалж буйг онцолсон юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ