Төрийн дээд одон медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 15:21:26

2016 оны 3 сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн нутгийн удирдлагын ордон шагнал хүртэгсдийн хөлд дарагдлаа.

Улс, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүзтээн байгуулалтанд гар бие оролцсон иргэд төр засгаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж, төрийн дээд одон медалиар шагнуулахаар  нийгмийн бүхий л салбарын хүмүүс хүрэлцэн иржээ. Мөн шагнагдагсдын ар гэр, ах дүү, найз нөхөд нь баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн нь ийнхүү нутгийн ордоныг олны хөлд дарагдахад хүргэлээ.

4 хүн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Алтан гадас одон болон болон Хөдөлмөрийн хүндэт медалиар нийт 51 иргэнийг тус тус  шагналаа.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ