Замын цагдаагийн албанд хурд хэмжигч олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ, ГХУСАЗЗ аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн
тасагт хурд хэмжигч олголоо.
Тус аймгийн нутаг дэвсгэр дээгүүр хэвтээ тэнхлэгийн гурван
чиглэлийн засмал зам дайран өнгөрдөг, замын хөдөлгөөн их, хурд хэтрүүлэх зөрчил
нэлээд гардаг учир замын цагдаагийн албанд 15,0 төгрөгийн хөрөнгө оруулалт
хийж, хурд хэмжигч тоног төхөөрөмжөөр хангасан байна.
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хурд хэтрүүлэх тохиолдол
байнга гардаг. Тиймээс хурд хэмжигч багаж чухал шаардлагатай байсан. Бид замын
хөдөлгөөний осол, аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор хурд хэтрүүлж
болзошгүй газар, урд өмнө осол гарч байсан замыг сонгон тээврийн хэрэгслийн
хөдөлгөөний хурдад хяналт тавьж ажиллана гэж аймгийн Замын цагдаагийн тасгийн
дарга, хошууч Б.Өнөрбат ярилаа.