Орхон аймаг улсын баяр наадмыг 10,11-нд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-18 22:16:43
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил эхэллээ. Мөн улсын баяр наадам зохион байгуулах ажлын хүрээнд “Дөмөг” зах болон Наадмын талбай орчимд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд талбай чөлөөлөх мэдэгдэл хүргүүлээд байгаа аж. 

Орхон аймгийн баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд болно. Мөн Засгийн газрын тогтоолоор хурдан морины Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөлд, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгийд, Зүүн бүсийн уралдааныг Дорнодод, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.  

Холбоотой мэдээ