Элчин сайд Майкл Клечески Чойжин ламын музей үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-18 18:22:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески өнөөдөр Чойжин ламын сүм музейтэй танилцах аялал хийлээ. Музейн захирал Д.Отгонсүрэн Элчин сайдад музейгээ танилцуулсан байна.

Монголын Урлагийн зөвлөл болон Түүхийн өв хамгааллын америк мэргэжилтэн Стивэн Кэлли нарын судлаачид ч шашин соёлын  дурсгалт музейтэй танилцаж, музейн тулгамдсан асуудлаар  санал солилцжээ.

Чойжин ламын сүм музейг VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оруулсан түүхтэй. Энэхүү сүм музей нь XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолборын нэг юм. Хувьсгалаас өмнө Монголд 700 гаруй сүм хийд байснаас 1930-аад оны улс төрийн хэлмэгдлийн үед хөндөгдөөгүй үлдсэн цорын ганц сүм гэдгээрээ Чойжин ламын сүм онцлог. Элчин сайд уг музейг ихэд сонирхож, дахин дахин ирж байх болно гэв.

.

Холбоотой мэдээ