"Туургатан" чуулгын уран бүтээлчид Дэлхийн ардын урлагийн их наадамд оролцох эрх авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-06-17 17:04:52

Дорнод /МОНЦАМЭ/ Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон “Азийн ардын урлагийн их наадам”-аас Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Шилдгийн шилдэг Гран-при шагнал хүртлээ.

Тус наадамд гадаадын 12 орны 200 гаруй ардын авьяастнууд хүрэлцэн ирж ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр өрсөлдсөн юм.

Уг наадамд нийтдээ 2000 гаруй ардын авьяастнууд оролцсоноос Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын Ч.Гантулга багштай бүжигчид бүжгийн төрөлд дэд байр, В.Гэрэлмаа, Б.Дөлгөөн ахлагчтай үндэсний хөгжмийн “Туургатан” чуулга aрдын хөгжмийн төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. Шилдгийн шилдэг хамтлагаар шалгарсан "Туургатан" чуулгын уран бүтээлчид СТА Б.Гэрэлмаагийн найруулга "Заяннаваа" бүтээлээрээ Дэлхийн ардын урлагийн их наадамд оролцох эрхийг авлаа.


Холбоотой мэдээ