БНСУ далайн хилийн хамгаалалтаа чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-06-17 15:19:52

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Тэнгисийн цэргийн хүчин БНАСАУ-тай залгаа далайн хилийн хамгаалалтаа чангатгана. Өмнөд Солонгосын усан нутаг дэвсгэрт Умард Солонгосын загасчдын завь илэрсэнтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авч байгаа аж. 


Сөүл хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Штабуудын дарга нарын хорооны төлөөлөгч, хурандаа Ким Юн Нак мэдээлснээр, зургадугаар сарын 15-нд Япон тэнгист Солонгос хоорондын хилээс 130 км зайтай газар Умард Солонгосын завь урсгал даган хөвж байсныг Өмнөд Солонгосын загас агнуурын хөлөг онгоц илрүүлсэн байна. Уг завин дээр дөрвөн хүн байжээ. Завины хөдөлгүүр эвдэрсэн учир завь урсгал даган хөвсөөр Өмнөд Солонгосын усан нутаг дэвсгэр рүү орсон байна. Ийм тохиолдол мөн зургадугаар сарын 11-нд гарчээ.


Холбоотой мэдээ