"Номын нөхөр" болзолт уралдааны дүн гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-14 21:29:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс  хүүхэд багачуудыг утас, компьютер тоглоомоос холдож оюуны цар хүрээгээ тэлэн ном унших зөв дадал хэвшилтэй болгох зорилгоор "Номын нөхөр" болзолт уралдаан зарлаж зургаадугаар сарын 14-ний өдөр дүнгээ гаргаж шагналаа гардууллаа.

Уралдааны 6-12 дугаар ангийн төрөлд нэгдүгээр байрт Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 10а ангийн сурагч Ц.Нандинзул шалгарч ОУХ-ийн "Найрамдал" зусланд амрах эрхийн бичгээр, удаах байрт тус аймгийн Цээл сумын 8а ангийн сурагч Б.Мөнжин шалгарч Говь-Алтай аймгийн "Андууд" зусланд амрах эрхийн бичгээр шагнуулжээ. Харин 1-5 дугаар ангийн төрөлд Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 5а ангийн сурагч О.Бархас, Дэлгэр сумын дөрөвдүгээр ангийн сурагч Ариунбат нар шалгарч тус аймгийн "Андууд" зусланд амрах эрхийн бичиг, шинэ номын багцын эзэд боллоо.

Мөн үеэр уралдаанд сурагчдаа идэвхтэй оролцуулсан гуравдугаар сургуулийн номын санч Б.Алтанцэцэг болон номын аяныг аймагт хариуцан хамтран зохион байгуулдаг БСУГ-ын мэргэжилтэн Х.Энхбаяр нарт дурсамж хадгалуулсан юм. Шагналыг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Хандмаа нар гардуулсан юм. 


Холбоотой мэдээ