Д.Дамба-Очир: Аймгийн төв хотын статустай болохыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-14 12:19:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Дэд ажлын багийн оруулсан томьёоллыг өөрчилснийг тодруулав. Тэрбээр "Хуулийн төсөлд, хот тосгонтой холбоотой асуудлыг боловсруулахдаа, Дархан, Эрдэнэтийг нэрээр нь томьёолж оруулах санал хэлсэн. Учир нь Налайх, Багануурыг хотын статустай болгосон ч хуульд томьёолж оруулаагүйгээс захиргаа нь эрх мэдэлгүй, төсөв мөнгөгүй байснаас татан буугдсан гэсэн жишээ хэлэв. 


УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Д.Лүндээжанцан, Хот тосгоны томьёолол 5 удаа өөрчлөгдсөн. Засаг захиргааны нэгжийг судалдаг эрдэмтэн судлаачдыг хамруулан олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн гэлээ. Тэрбээр, "Дархан, Эрдэнэтийг нэрээр нь томьёолж оруулбал, бусад аймгийн төвүүд орхигдохыг судлаачид хэлсэн. Цаашид Дархан, Эрдэнэтийн хэмжээний хот гарч ирэхийг үгүйсгэхгүй" гэлээ.


Ажлын багийн гишүүн, "Төслийг өргөн барихдаа ерөнхий агуулгыг тогтоох техник хэрэглэсэн. Өмнө нь засаг захиргааны нэгж дотор хот, тосгон байна гэж заасан байсан. Энэ хуулийн өөрчлөлтөөр засаг захиргааны нэгжтэй хамааралгүйгээр хот өөрөө бие даан хөгжих боломж нээгдэх юм. Венецийн зөвлөмжид, аливаа зүйл заалтыг шууд нэрлэхээс татгалзахыг зөвлөсөн байдаг. Тиймээс зөвхөн Дархан, Эрдэнэтийг нэрээр нь томьёолж болохгүй" гэлээ.


УИХ-ын гишүүн Дамба-Очир, Аймгийн төвүүдийг хотын статустай болгохыг дэмжиж байгаа. Харин Дархан, Эрдэнэтийг тусдаа нэрээр нь оруулахыг хүссэн. Үндсэн хуулийн дараа хот болоод явна гэдэгт эргэлзэж байна.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, 1992 оны Үндсэн хуулиар бусад хотыг хот гэж хэлэх боломж хаагдсан. Энэ хуулийн өөрчлөлтөөр, аймгийн төвүүд хот болно гэлээ.


Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд, Аймгийн төв бүр нь өөрийн удирдлагатай хот байхыг тусгасан байна. Ингэснээр хотын захирагчаа өөрсдөө сонгох, суурин соёлыг хөгжүүлэх бололцоотой болох юм.

Холбоотой мэдээ