Монгол-Хятадын экспо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-14 10:28:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол-Хятадын экспо” энэ жил гурав дахь удаагаа болох гэж байна.

Энэ оны есдүгээр сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотноо болох тус экспод бэлтгэх Монголын ажлын хэсгийн анхдугаар хурал ХХААХҮЯ-нд боллоо. Ажлын хэсгийн дарга, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан экспогийн хүрээнд хэрэгжүүлэх ерөнхий ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар танилцуулав.





Экспог зохион байгуулж оролцохдоо “Нэг цонхны бодлого”-ыг баримтлан, дэд ажлын хэсгүүд хариуцаж байгаа газруудтай хамтран ажиллаж, Ерөнхий ажлын хэсэгт ажлаа тогтмол тайлагнаж, мэдээлэл хүргүүлж байхыг анхаарах хэрэгтэйг сануулав.

Мөн бэлтгэл ажил зун явагдах тул амралтаа авч байгаа албан хаагчдыг орлох хүнийг тодорхойлж нягт уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо”-г зохион байгуулах болсон юм. Энэ удаагийн экспо “Хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах”, “Хурал, чуулган”, “Үзэсгэлэн худалдаа”, “Соёлын солилцоо” гэсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулагдах юм.



Холбоотой мэдээ