Венесуэлийн Төв банк шинэ мөнгөн тэмдэгтүүд гүйлгээнд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-06-13 13:06:44

КАРАКАС. /TASS/. Арван мянга, 20 мянга болон 50 мянгатын гурван шинэ мөнгөн тэмдэгтийг пүрэв гарагаас эхлэн гүйлгээнд гаргана гэж Венесуэлийн Төв банк лхагва гарагт мэдээлжээ.


Венесуэлийн Төв банк төлбөр тооцооны системийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгох, санхүүгийн гүйлгээг хөнгөвчлөх зорилгоор шинэ мөнгөн тэмдэгтүүд гаргаж байгаа аж.


Тус улсад сүүлийн жилүүдэд үндэсний валютын ханшийн уналт болон хэт өндөр инфляц буюу “хяналтаас гарсан” инфляц дагуулсан нийгэм-эдийн засгийн хурц хямрал нүүрлээд байгаа юм. Венесуэлийн Төв банкны мэдээллээр, өнгөрсөн онд инфляцын түвшин 130060 хувьд хүрчээ. 2019 оны эцэс гэхэд тус улсын инфляц 10000000 хувьд хүрч болзошгүй гэж Олон улсын валютын сангийн шинжээчид таамаглаж байна.


Венесуэлээс дүрвэн гарсан хүмүүсийн тоо 3 саяд хүрсэн тухай НҮБ-ын Цагаачлалын асуудал эрхэлсэн дээд комиссарын газар болон Олон улсын цагаачлалын байгууллага урьд нь мэдээлжээ. Гэвч Венесуэлийн эрх баригчид улс оронд нь хүмүүнлэгийн хямрал нүүрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байна.  


Холбоотой мэдээ