Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-13 11:19:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүч бяр, уран мэхээ уралдуулан барилдах бөхчүүд эхнээсээ бөхийн галдаа бэлтгэлээ базааж эхэлжээ.


Увс аймгийн “Увс нуур” галын бөхчүүд уламжлал ёсоор Харзтайд гарсан бөгөөд тус галд аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Л.Цээсүрэн, Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал нарын улсын цолд ойрхон байгаа залуу бөхчүүдээс гадна төрийн наадмын түрүү, үзүүрт хүч үзэх боломжтой олон хүчтэн багтжээ.


Өвөрхангай аймгийн “Их Монголын Хүчтэн” дэвжээний  50 орчим бөх Түргэний гол, “Бугын сангийн аж ахуй”-д бэлтгэлдээ гарсан аж. Тухайлбал, Өвөрхангайн бөхчүүдээ Монгол Улсын заан Т.Санчир, улсын начин Б.Сангисүрэн нар ахалж гарсан бол саяхан болсон бүх цэргийн наадмын үзүүр бөх, аймгийн арслан Б.Цэдэнсодном, 17 насандаа аймгийн арслан цолд хүрсэн Б.Лхагвадорж нарын олон залуу бөх энэ галд наадмын бэлтгэлээ базааж байна.


Бусад аймгийн бөхчүүд ч наадмын бэлтгэлдээ гарахаар зэхэж байгаа аж.

Холбоотой мэдээ