Говийн нутгаар цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-30 16:08:06

2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 31-нд ихэнхи нутгаар, 4 сарын 1,2-ны өдөр зүүн болон говийн аймгуудын нутгаар хур тунадас нойтон  цас орж, салхи 18-21 м/с ширүүсч цасан болон шороон шуурга шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байна.

Хүчтэй салхи шуурганы үед авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг. Мөн шуурганд төөрөх малтайгаа уруудах, амь насаа алдах зэрэг эрсдэлүүд гардаг тул ард иргэд хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцаслах , хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настай хүмүүсийг хараа хяналтгүй орхихгүй байх, малчид малын бэлчээрлэлтэндээ онцгой анхаарах хэрэгтэйг аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

                                                                                                           Өмнөговь аймаг Н.Золбаяр

Холбоотой мэдээ