Баян-Өлгийд мах, махан бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-11 18:20:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар тус аймагт мах, махан бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны жилийн эцэстэй харьцуулахад 50 хувиар, мөн үеийнхтэй харьцуулахад 38 хувиар тус тус өсжээ.

Одоо Өлгий хотод нэг килограмм хонины мах дунджаар 9666 төгрөгөөр, үхрийн мах 8666 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Мэргэжлийн хүмүүс болон махны худалдаа эрхлэгчид үнийн өсөлтөд нийлүүлэлт багасаж мах ховордсон нь нөлөөлсөн хэмээн тайлбарлаж байна. Учир нь Баян-Өлгий аймгийн малчид өвөлжилт хүндрэх сургаар 2018 оны сүүлээр 212809 толгой малыг хүнсэнд хэрэглэж, 458656 толгой малыг үйлдвэрүүд болон зах зээлд худалдан борлуулснаас махны хомсдол үүсээд байгаа ажээ.

Холбоотой мэдээ