Залуучуудын бизнес санааг дэмжиж 120,0 сая төгрөгийн санхүүжилт олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-10 18:16:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн "Start up weekend" сургалтад хамрагдсан залуучуудын бизнес санааг судлан шилдэг 12 багийн төслийг шалгаруулж хурдасгуур хөтөлбөрт хамруулах гэрээ байгууллаа.

Булган сумаас 13, хөдөө сумдаас 12 багийн 60 гаруй залуучууд сургалтад хамрагдсан байна.

-Залуучуудад бизнес эрхлэх чиглэлээр сургалт хийж, тэднээр бизнес санаагаа төсөл болгон хэрэгжүүлэх боломж олгосон. Нийтдээ 25 багийн бизнес санаанаас амьдралд хэрэгжих үндэслэлтэй, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тустай 12 төслийг шалгаруулан баг тус бүрт 10,0 сая буюу нийт 120,0 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэж байна гэж аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Нямдорж ярилаа.

          Рашаан ус, борц савлах, борлуулах, арьс арчилгааны органик бүтээгдэхүүн, саван, лаа үйлдвэрлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс шир, малын гүзээгээр бүтээгдэхүүн хийх, махны чиглэлийн үхэр, өвлийн хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх зэрэг Баян-Агт, Баяннуур, Булган, Бүрэгхангай, Тэшиг, Дашинчилэн сумын залуучуудын биенес санаа шалгаран санхүүгийн дэмжлэг авсан байна. 

Холбоотой мэдээ