О.Баасанхүү: АН-ын зөвлөлд нэгдэж, сөрөг хүчний бүлэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-10 13:12:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд орох хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн талаар өнөөдөр мэдээлэв. 

Тэрбээр, “Миний бие өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад тус намын зөвлөлд нэгдэж, улмаар хүчтэй сөрөг хүчин байгуулахад хамтран ажиллах утга бүхий албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, МАХН-аас гаралгүйгээр, намаа төлөөлж АН-ыг УИХ-д бүлэгтэй, хүчтэй сөрөг хүчин болгоход нэгдэж байгаа юм. УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчтэй сөрөг хүчин байх шаардлагатай. Үүнтэй холбогдуулан УИХ-д суудалгүй намууд Ерөнхийлөгчид үндэсний зөвшилцөх зөвлөл байгуулах хүсэлт ирүүлсэн байна. Энэ нь сөрөг хүчин сул байгааг илэрхийлж байгаа юм. 2016 онд МАН-д 65 суудал буюу Үндсэн хууль өөрчлөх эрхийг, АН-д 9 гишүүнтэй бүлэг байгуулах эрх, МАХН-д нэг суудал буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг сонгогчид олгосон. Гэвч МАН Үндсэн хуулийг өөрчлөхдөө, ард түмнийхээ саналыг сонсохгүй, эрх дураараа хандаж байна гэсэн шүүмжлэл их байна. АН-ын бүлэг сөрөг хүчин болж, ард түмний өмнөөс байр сууриа илэрхийлэх ёстой” гэв.

Холбоотой мэдээ