Сэлэнгэ аймгийн нутгаар 8-10-ны хооронд өдөртөө 30 градус давж хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-07 22:53:33

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 8-10-нд өдөртөө 30 градус давж халахыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа. 

2019 оны 6 дугаар сарын 9-13-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар 10,11-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. агаарын температур шөнөдөө  7-12 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ