Баян-Өлгийн гурван сурагч Швейцар улсад суралцах эрхийн бичгээр шагнуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-07 22:50:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын Заид сургуулийн гурван сурагч Швейцарын Холбооны Улсад суралцах эрхийн бичгээр шагнуулжээ.

Тэд ирэх 10 дугаар сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны хооронд тус улсын Люцерн хотын “Wohlhause”  сургуульд суралцах аж.

"Манай сургууль 2015 оноос Швейцар Улсын “Wohlhause” сургуультай хамтран сурагч солилцооны болон герман хэлний дипломын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тус улсаас ирсэн Паул Хергер багш өнгөрсөн жилээс энд хичээл зааж байна. Одоогоор 163 сурагч герман хэлээр суралцаж байгаа. Эдгээр сурагчдаас шалгалт авч Х.Тилекберди, М.Назира, М.Күннур нарын гурван сурагч тухайн улсад аялангаа суралцах эрх аваад байна. Мөн манай сургуулийн герман хэлний багш С.Айгерим хамт явж мэргэжлээ дээшлүүлнэ" хэмээн сургуулийн захирал З.Жолаушыбай хэллээ.

Түүний тайлбарласнаар, дээрх ажил нь хоёр сургуулийн хамтын ажиллагааны эхлэл бөгөөд цаашид Швейцар Улсын сурагчид ч Монголд ирж суралцах ажээ.        

           

Холбоотой мэдээ