“Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт чуулган боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-07 00:01:13

Увс /МОЦАМЭ/. Аймгийн 19 сум, 93 багийн төлөөллийг оролцуулсан “Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт энэ сарын 4-5-ны өдөр Улаангом хотноо боллоо. Чуулганд 250 гаруй эмэгтэйчүүд оролцсон юм.  

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нар урилгаар оролцож, эмэгтэйчүүдийн санал хүсэлтийг сонсож, чуулганаас гарсан хүсэлт, уриалгыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.

Чуулганд оролцсон эмэгтэйчүүд аймгийн Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ, ХХҮГ, Улаангом Полетехник коллежийн үйл ажиллагаатай танилцан, “Эх, хүүхдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт”, “Хүүхдийн хүчирхийлэл, хүмүүжил”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин, залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд өртөөчилсөн сургалт хэлэлцүүлэгт оролцсон юм. Мөн дээрх чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр болон төрийн байгууллагуудын мэдээллийг сонсож, өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ