Булган аймагт гэмт хэргийн гаралт өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-05 16:15:08

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд энэ он гарсаар 181 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуупахад 69 хэргээр буюу 62,6 хувиар өссөн байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Сайхан, Бугат суманд өнгөрсөн оны мөн үеэс буурч, Гурванбулаг, Бурэгхангай, Хангал, Могод суманд гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд, бусад суманд өссөн үзүүлэлттэй байна.

Мал хулгайпах гэмт хэрэг 46 бүртгэгдэж 4,7 дахин, залипах гэмт хэрэг 10 бүртгэгдэж 4 дахин, хөдөлгөөний аюулгуй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдэж 42,9 хувиар өссөн. Хүний эрүүп мэндийн хапдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг буурсан үзүүлэлтгэй байна гэж Цагдаагийн  газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Т.Мөнхбат мэдээлэв.

           Энэ оны эхний таван сард гэмт хэргийн улмаас 44 хүн гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар өсчээ. Хүний эрүүл мэндийн халдашгуй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 35, хөдөлгөөний аюулгуй байдап, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 7, бусад хэргийн улмаас 2 хун гэмтсэн байна.

Холбоотой мэдээ