Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл олно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-30 08:09:26

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 22. Буд гараг.

Гар одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно  хэмээжээ.

Холбоотой мэдээ