Бүх сумын эрүүл мэндийн төвд мобайл технологи нэвтрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ энэ оны төсөвт 14 сумын эрүүл мэндийн төвийг мобайл тоног төхөөрөмжөөр хангахаар 140,0 сая төгрөг тусгасан юм.
Саяхан уг тоног төхөөрөмжийг сумын эрүүл мэндийн төвд олгож, эмч, мэргэжилтэнд сургалт хийлээ.
2016 оноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хөрөнгө оруулалтаар Бугат суманд мобайл технологи хэрэгжүүлсэн. Алслагдсан багт амьдардаг, сумын эрүүл мэндийн төвд ирж чаддаггүй иргэдэд хүрч нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийдгээрээ онцлогтой.
Зүрхний бичлэг хийх, цусанд дахь сахарын хэмжээ үзэх, хлострин тодорхойлох, халдварт бус өвчнийг эрт илрүүлэх боломжтой авсаархан тоног төхөөрөм юм. Энэ тоног төхөөрөмжөөр хангаснаар бүх сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг малчны хотонд нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээ хийх боломжтой боллоо гэж аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Нарантуяа ярилаа.