Монгол, Казахстаны бизнес уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-31 19:21:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх долоо хоногт Казахстан улсаас манай улсад арав гаруй компанийн бизнес төлөөлөл ирэх гэж байна.

Тодруулбал, Казахстаны хүнс, хүнд машин  механизм, техник угсралт, эмийн худалдаа, барилга, машин үйлдвэрлэлийн 11 компанийн 20 гаруй төлөөлөгч ирж байна. Төлөөлөгчид зургадугаар сарын 4-нд “Блю скай” зочид буудалд болох Монгол, Казахстаны бизнес уулзалтанд оролцох юм. Уулзалтыг хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан ашигтай  харилцааг хөгжүүлэх зорилгоор МҮХАҮТ, БНКазУ-ын Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яам, Казахстаны Олон улсын худалдааны танхим болон Бизнес эрхлэгчдийн Үндэсний танхим нь хамтран зохион байгуулж байна.



Тодруулга: Монгол, Казахстан улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр байна. Өнгөрсөн оны сүүлийн байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 63.7 сая ам.доллар болсон. Үүнээс Казахстанаас Монголд хийсэн экспорт 65.1 сая ам.доллар, импорт 2.6 сая ам.долларт хүрээд байгаа юм.

Казахстанаас Монголд экспортонд гаргадаг үндсэн бүтээгдэхүүнд тамхи 20.3, ариун цэвэр, эрүүл ахуйн бүтээгдэхүүн 19.1, угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодис 12.6, улаан буудай, хөх тарианы гурил 7.8, бусад хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн 4.1 хувь тус тус эзэлдэг байна.  

Холбоотой мэдээ