Ойн төгөлд кино үдэшлэг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойн төгөлд кино үдэшлэг болно. "Хотулун" блок хөтлөгч залуусын санаачилгаар Шарга морьтын зусланд, ойн төгөлд гадаадын болон Монголын шилдэг киног үзүүлж амралтын өдрийг ая таатай өнгөрүүлэх хүмүүс нэгджээ.
Анхны ёслол 6 дугаар сарын нэгний бямба гарагт болж, өдрийн 16 цагаас нээлтээ хийнэ. Мөн дараагийн бямба гараг буюу 6 дугаар сарын 15-нд кино үдэшлэг болох юм байна.
Амралтын өдрөө ойн төгөлд, оддын дор, романтик орчинд түүдэг галын тас няс хийх чимээн дунд кино үзэх орчин бий болгожээ. Мөн киноны завсарлагаар түүдэг гал тойрон сууцгааж, банзан гитар тоглон дуу дуулцгаан сайхан амрах орчин бүрдүүлнэ хэмээн зохион байгуулагчид нь ярилаа.