Хавдрын тохиолдлын дийлэнхийг элэгний хорт хавдар эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-05-29 17:34:48

Дорнод/МОНЦАМЭ/ Дорнод аймгийн БОЭТ-ийн хавдрын тасгийн хяналтад 600 гаруй өвчтөн бүртгэлтэй байна. Хавдрын тасагт хандан эмчлүүлэгсдийн 90 гаруй хувийг элэгний В, С вирустэй хүмүүс, хавдрын тохиолдлын дийлэнхийг элэгний В, С вирусын шалтгаант хавдар, хөхний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байгаа аж.

Тус аймагт 2017 оны байдлаар 400 гаруй хүн хавдрын тасгийн хяналтад байсан бол 2018 онд 500, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 600 гаруй болж өсчээ. Гэтэл үнэ төлбөргүйгээр жилд хоёр удаа зохион байгуулдаг хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдагсдын тоо жил ирэх тусам буурч байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Иргэд эрт илрүүлгийн шинжилгээнд хойрго хандаж байгаагаас хорт хавдраар өвчлөгсдийн 80 гаруй хувь нь хожуу шатандаа оношлогддог гэсэн дүн мэдээ бий.

Холбоотой мэдээ