Тээврийн хэрэгслийн татвараа төлж дуусахад гурван хоног үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-28 14:03:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийг хурааж дуусахад гурван хоног үлдээд байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг. Үүнд:

1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2,7  тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

3,8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард

4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард төлдөг журамтай.

Иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлөхдөө ойр байрлах татварын албанд хандах эсвэл Татварын ерөнхий газрын цахим сайт e-tax.mta.mn , https://itax.mta.mn/home буюу тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

Хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 7.5.1 дэх заалтад тусгасны дагуу Агаар бохирдуулсны төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 20 нэгж, хуулийн этгээд ААН, байгууллагыг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хуулийн 11.19.14 дэх заалтын дагуу Автотээврийн хэрэгслийн албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварын төлүүлж, татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүд:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Дүүргүүдийн татварын хэлтэс

Даваа-Баасан: 08:30 - 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТөв (Циркийн хажуудахь салбар, “Таван ган салбар, Нисдэг машин худалдааны төв)

3

Нэгдсэн үйлчилгээний төв (Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв)

4

Техник хяналтын үзлэгийн төв (БЗД, БГД, СХД)

Даваа-Баасан: 08:30 - 20:30
Бямба, Ням: 09:00 - 17:30



 

Холбоотой мэдээ