Д.Трампын Япон улс дахь айлчлал өндөрлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-28 13:09:44

ТОКИО. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Япон улс дахь төрийн айлчлал өнөөдөр өндөрлөж байна.


Мягмар гарагт тэрбээр Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн хамт Токиогийн булангийн Йокошүка баазад байрлаж буй нисдэг тэрэг тээгч "Кага" хөлөг онгоцон дээр зочилсон юм. Америк, Японы цэргийн холбоо урьд өмнө нь байгаагүй бат бөх болохыг хоёр улсын удирдагчид онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн Д.Трамп Йокошүка баазад байрлаж буй Америкийн цэргийн албан хаагчдад хандан үг хэлсэн байна.


Өмнө нь тэрбээр Японы шинэ эзэн хаан Нарухитод бараалхсан анхны гадаадын хүндэт зочин болсон юм. 

Холбоотой мэдээ