Японд хутгатай этгээд хүмүүс рүү халджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /NHK/. Мягмар гарагийн өглөө Японы нийслэл Токио хотоос холгүй оршдог Кавасаки хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд 18 хүнийг гэмтээсэн хэрэг гарчээ. Хохирогчдын дунд насанд хүрсэн хоёр хүн, бага сургуулийн 16 эмэгтэй сурагч байжээ.
Уг халдлагын улмаас нэг хүүхэд амиа алдсан гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна. Уг хэргийг үйлдсэн этгээдийг баривчилсан хэдий ч тэрбээр өөрийнхөө хүзүүн тус газраа хутгалсан байсны улмаас нас баржээ.
Хэргийг Кавасаки хотын 50 гаруй настай оршин суугч үйлдсэн хэмээн цагдаа нар үзэж байна. Цагдаа нар хэргийн газраас хоёр хутга олжээ.