Сирийн гал зогсоох дэглэмийг хянаж эхэллээ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-03-29 11:57:31

ДАМАСК. /TASS/. ОХУ болон АНУ-ын хамтран санаачилсан Сирид гал зогсоох дэглэмийг хянах хугацаа шөнө дундаас хэрэгжиж эхэлсэн тухай ОХУ-ын Эвлэрүүлэх төвийн дарга Сергей Куриленко өчигдөр мэдэгдэв.

Гал зогсоох дэглэмийг хянах болон ОХУ болон АНУ-ын Зэвсэгт хүчний гаргасан зөрчлийг бүртгэх заалтыг уг баримтад тусгасан гэж тэрбээр мэдэгджээ.

Сирид гал зогсоох дэглэм хоёрдугаар сарын 27-ноос хэрэгжиж эхэлсэн тухай ОХУ, АНУ хамтарсан мэдэгдэл хийхдээ дурдсан байна.

“Лалын улс”, “Жабхат аль-Нусра” зэрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн террорист байгууллага гэж үзсэн бүлэглэлүүдээс бусад Сирийн мөргөлдөөн оролцогч талд гал зогсоох дэглэмийн болзол хамаатайг мэдэгдэлд онцолжээ.

Өдөрт хэд хэдэн удаа зөрчигдөж байгаа гал зогсоох дэглэмийг хянах арга хэмжээг нарийвчлан хэлэлцэхэд АНУ бэлэн бус байна гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний албаны хүн мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ