“The Rolling Stones”-ийн тоглолтыг Гаванад нэг сая гаруй хүн үзжээ

Дэлхийд | Соёл урлаг
jargal@montsame.mn
2016-03-29 11:49:59

ЛОНДОН. /TASS/. Британийн домогт рок хамтлаг болох “The Rolling Stones”-ийн энэ сарын 25-ны орой Кубад үнэ төлбөргүй тоглосон концертыг нэг сая гаруй хүн үзжээ. Энэ тухай тус хамтлагийнхан өөрсдөө мэдээлсэн байна.

Тус хамтлагийн концертыг кубачууд төдийгүй арлын тус улсад концертыг нь үзэхийн тулд тусгайлан хүрэлцэн ирсэн өөр орнуудын шүтэн бишрэгчид ч бас үзжээ. Кубад тоглох концертын талаар зар сурталчилгаа явуулаагүй боловч рок хамтлагийн тоглолтын тухай Гавана хотын бараг бүх сонинд гарчээ. Хоёр цаг 15 минут үргэлжилсэн тоглолтыг аварга том 10 дэлгэцээр дамжуулсан байна.

Үүнээс өмнө “The Rolling Stones” хамтлаг хамгийн сүүлд 2006 онд Рио-де-Жанейро хотод үнэ төлбөргүй тоглож байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ