БНПУ-д алба хаагч сургах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-25 13:12:59
@s_munkhbaatar

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг энэ сарын 22-нд БНПУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсыг хавсран суугаа батлан хамгаалахын атташе, хошууч генерал Славоми Калужинскийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр, хоёр орны Гамшгаас хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын онцлог болон ижил төстэй олон талын асуудлын хүрээнд санал солилцсон юм.


Түүнчлэн 2019 оны хичээлийн жилээс эхлэн Польш улсын цэргийн урлагийн академид онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг оператив-тактик, оператив-стратегийн чиглэлээр сургах тухай санал солилцлоо.

Холбоотой мэдээ