Орхон аймаг үндэсний баяр наадмаа 7 дугаар сарын 28-31 нд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-29 01:30:36
oyuka_hu@yahoo.com

Ирэх долоодугаар сард манай улсад АСЕМ-ын чуулган болохтой холбоотойгоор Орхон аймаг үндэсний баяр наадмаа долоодугаар сарын 28-31 нд тэмдэглэхээр болов.

Ингэхдээ Эрдэнэт хотын 40 жилийн ойн баяраа давхар тэмдэглэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргалаа. Уг нь АИТХ хотынхоо ойн баярын нээлтийг тавдугаар сард хийх шийдвэр гаргасан байсан боловч зардал их гарах тул ийнхүү хойшлууллаа.

Тус аймаг 40 жилийн ойгоо угтаж 2015 оноос хотынхоо өнгө үзэмжийг засч, сайжруулахын зэрэгцээ орон нутгийн хөгжил, эдийн засгийн чадавхийн талаар цуврал хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулсаар байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ