Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-21 22:43:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, аймгийн ЗДТГ, Ажил олгогч эздийн холбоо хамтран жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөнийг өнгөрөгч амралтын өдрөөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд 19 сумаас жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 90 гаруй хүн оролцож, бизнес төлөвлөлт, бизнесийн хамтын ажиллагаа, түншлэл-гадаад зах зээлийн тухайд “номын дуу” сонслоо. Мөн ЖДҮХС-гийн бодлого, журам, зээлийн батлан даалтын сангийн мэдээлэл, санхүүгийн түрээсийн үйлчилгээний талаар болон ХЭДС-гийн жижиг зээлийн талаарх мэдээлэл авсан юм.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Г.Ганболд оролцож, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр аймгаас баримталж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, хэрхэн хамтарч ажиллах тухайд санал солилцлоо.

Холбоотой мэдээ