Монголд анх удаа илрүүлсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг ч үзэсгэлэнд дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-21 22:39:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад банкны салбарыг үүсгэн хөгжүүлсний 95 жилийн ойг угтан “Банкны хөгжил-95” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд  нээлээ. Монголбанк, Монголын банкны холбоо, Монголын зоос судлалын холбоотой хамтран зохион байгуулсан тус үзэсгэлэнг энэ сарын 20-ноос 6 дугаар сарын 7 хүртэл гаргах юм.

Үзэсгэлэнд 800 гаруй жилийн өмнө монголчуудын хэрэглэж байсан алт, мөнгөн зоосноос эхлээд Манж Чин улсын үеийн мөнгөн ембүү, Ардын хувьсгалын эхэн үе, Богд Хаант Монгол Улсын анхны цаасан мөнгөн тэмдэгт, 1925 оноос хойш өнөөг хүртэлх үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг дэлгэжээ. Түүнчлэн Монгол Улсын орчин цагийн банк, санхүүгийн салбарын үүсэл хөгжилтэй холбоотой баримтат гэрэл зураг, түүхэн баримт бичиг, санхүүгийн салбарт хэрэглэж байсан техник, хэрэгслүүд, Монголбанкнаас гаргаж байсан дурсгалын зоос, Монгол Улсад анх удаа илрүүлсэн хуурамч мөнгөн тэмдэгт зэрэг олон сонирхолтой үзмэр байна.   

Холбоотой мэдээ