БНАСАУ-д Хятад гутал эрэлт өндөртэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-21 10:48:18

ПЁНЬЯН. /TASS/. Өнгөрсөн даваа гарагт БНАСАУ-ын нийслэл Пёньян хотод нээгдсэн олон улсын үзэсгэлэн худалдаанд тавигдсан бараа бүтээгдэхүүнээс Оросын эм бэлдмэл, Хятад гутал оршин суугчдын дунд илүү өндөр эрэлт хэрэгцээтэй байжээ.


Үзэсгэлэнгийн үеэр бараа бүтээгдэхүүндээ хямдрал зарласан Хятадын нэгэн гутал үйлдвэрлэгчийн лангуу руу БНАСАУ-ын бүсгүйчүүд шуурцгаасан гэнэ. БНАСАУ-ын томоохон нийлүүлэгч, Оросын "Еврофарм" компанийн бүтээгдэхүүнийг танилцуулсан лангуун дээр мөн л олон хүн бөөгнөрсөн байна.


"Үзэсгэлэн ирэх баасан гарагт хаагдах бөгөөд үзэсгэлэн хаагдахаас өмнө эмийн бэлдмэлүүдийг хандив болгон хэрэгтэй хүмүүст нь үнэгүй тараана" хэмээн "Еврофарм" компанийн Ерөнхий захирал Игорь Шутенко TASS” агентлагийн сурвалжлагчтай ярилцах үеэрээ мэдэгдсэн байна. "Еврофарм" компани ОХУ-ын зах зээлд 6 жилийн турш эм бэлдмэлүүдийг нийлүүлж байгаа аж. 

Холбоотой мэдээ