Шашин, урлагийн цэнгүүнийг үнэ төлбөргүй тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-26 13:34:50

1962 оноос эхлэн жил бүрийн 3 сарын 27-ыг Олон улсын театрын өдөр болгон дэлхий даяар тэмдэглэж ирсэн. Тус өдрийг тохиолдуулан аймгийн Хөгжимт драмын театраас Ганданпунцоглин хийдтэй хамтран “Шашин, урлагийн цэнгүүн”-ийг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээний гол зорилго нь урлагийн тэнгэр Янжинлхам бурханыг баясгахад оршиж байгаа учраас шашны байгууллагатай хамтарч байгаа, нөгөө талаас ашиг үл харгалзан нийт ард иргэдэд үнэ төлбөргүй тоглох гэж байгаагаараа онцлог хэмээн зохион байгуулагчид хэлж байв.

Түүнчлэн Инээдмийн баярын өдөр, Бүжигчдийн баярын өдөр, Хүүхдийн баярын өдрөөр нийтэд зориулсан уран бүтээл туурвихаар театрын хамт олон бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.


Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ