Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-14 10:58:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавдугаар сарын 14-16-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллана.

Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, “Макс” группын Ерөнхийлөгч, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Д.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүс багтсан байна.

Тэд Говь-Алтай аймагт ажиллах явцдаа Алтай хотын усан хангамжийг сайжруулах “Тайшир-Алтай” төслийн бүтээн байгуулалт, Алтай-Баянхонгор чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын ажил болон Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд тавдугаар сарын 15-ны өдрийн 15 цагт Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад иргэдтэй уулзалт хийж санал хүсэлтийг сонсох юм.

Холбоотой мэдээ