Эстонид Улаан армийн цэргүүдийн шарилыг дахин оршуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-05-13 12:34:36

ТАЛЛИН. /RIA Novosti/. Эстони улсыг фашист Германы цэргүүдээс чөлөөлөх тулаанд амь үрэгдсэн Улаан армийн 143 орчим цэргийн шарилыг Таллин хотоос холгүй оршдог Маарду хотын оршуулгын газрын дурсгалын хэсэгт ням гарагт дахин оршуулсан тухай хотын захиргаанаас мэдээлжээ.


Маарду хотынхон түүхэн дурсгалыг хүндэтгэдэг бөгөөд фашистуудтай хийсэн тэмцэлд амиа өгсөн хүмүүсийг гүнээ хүндэтгэж ирсэн билээ гэж хотын дарга Владимир Архипов хэлжээ. Гашуудлын ёслолд Эстони улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Петров, ахмад дайчид, Маарду хотын оршин суугчид болон эрлийн отрядын төлөөлөгчид оролцсон байна.


Дахин оршуулах ёслолыг Маарду хотын дурсгалын цогцолборт 2005 оноос хойш жил бүр зохион байгуулдаг болжээ. Энэ хугацаанд Дэлхийн хоёрдугаар дайны үед Эстонийн нутаг дэвсгэрт амь үрэгдсэн 1142 цэргийн шарилыг олж илрүүлсэн байна. Амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг эрж хайх ажлыг цэрэг-түүхийн “Вирония” холбоо болон цэрэг-түүхийн "Фронт Лайн" клубийн идэвхтнүүд жил бүр явуулдаг аж.


Холбоотой мэдээ