Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-25 16:03:27

БАГДАД. /Anadolu/. Иракийн хойд нутгийн Мосул хотыг “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос чөлөөлөхөөр Иракийн хүчин давшиж эхэлжээ.

Ниневе мужийн нийслэл Мосул хотыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх “Фатах” ажиллагааны эхний шатыг эхлүүллээ гэж Иракийн Батлан хамгаалах яам мэдэгдэв.

“Мосул хотын захын найман тосгоныг “Лалын улс” бүлэглэл хяналтдаа оруулсан бөгөөд Мосул хотыг чөлөөлөх төлөвлөгөөний хүрээнд цэргийн ажиллагаа явагдаж байгаа” гэж Ниневе муж дахь ажиллагааг хариуцсан командлагч, хошууч-генерал Нажим аль-Жабоури мэдэгджээ.

Харин Ниневе мужийн аюулгүй байдлын хорооны дарга Мохамед Ибрагим, “Лалын улс”-ын хяналтад байгаа тосгонууд руу аюулаас хамгаалах хүчнийхнийг илгээнэ гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, аюулаас хамгаалах хүчний байгууллагууд террористуудын суурилуулсан тэсрэх бөмбөгнүүдийг аюулгүй болгож байна гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ