Шилдэг 18 багт 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-05-10 10:54:57

Дорнод/МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас гарааны бизнес дэмжих “Start-up” хөтөлбөр зарлаад байна. Хөтөлбөрөөс шалгарсан 18 баг тус бүрт 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх юм.

Хөтөлбөрт 15-34 насны ажилгүй болон ажил идэвхтэй хайж байгаа залуучууд, их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид болон төгсөгчдийг 7 дугаар сарын 31 хүртэл бүртгэх юм. Өнгөрсөн жил уг хөтөлбөрөөс шилдэг 4 баг шалгарч, бизнесээ амжилттай эхлүүлсэн. Тухайлбал, “Green eye” био дэлгүүр, “Дорнод лавлах” лавлах үйлчилгээ, дуудлагын такси, “Сантайж” лого үйлдвэрлэл үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Багууд 10 сая төгрөгөө 36 сарын дотор эргэн төлөх юм.

Холбоотой мэдээ