Америкчууд дэлхийн хамгийн супер компьютер бүтээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААННЬЮ-ЙОРК. /TASS/. “AMD” болон “Cray” компани 2021-2022 оны хооронд дэлхийн хамгийн хурдан тооцоолох хүчин чадалтай супер компьютер бүтээхэд АНУ-ын эрх баригчидтай хамтран ажиллахаар болжээ. Энэ тухай тус улсын Эрчим хүчний сайд Рик Перри телевизийн “CNBC” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр бол компьютерын процессор үйлдвэрлэдэг “AMD” компани супер компьютер бүтээх чиглэлээр мэргэшсэн “Cray” компани хамтдаа дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай компьютер бүтээх том зорилтыг тавьжээ.
“Frontier” гэж нэрлэх шинэ супер компьютер нь 1.5 эксафлопсын хүчин чадалтай байх аж. Өөрөөр хэлбэл, уг компьютер нэг секундэд бүтэн хагас квинтиллион /1 500 000 000 000 000 000/ үйлдэл хийж чадна гэсэн үг юм.
Дэлхийн хамгийн супер компьютер “Frontier” нь АНУ-д дэлхийн шинжлэх ухаанд тэргүүлэх боломжийг олгоно гэдгийг тус улсын Эрчим хүчний сайд хэлжээ.